Товч танилцуулга

Товч танилцуулга

            Манай компани нь 2002 онд байгуулагдан гадаад худалдаа, олон улсын тээвэр зуучлал, 2015 оноос газрын тосны импорт, бөөний борлуулалт, 2017 оноос газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

            Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрладаг ба 2019 онд Стандарт хэмжил зүйн газраас А-80, А-92 бензин, дизелийн түлш үйлдвэрлэх  /Монгол улсын стандарт MNS 0216:2017, MNS 0217:2017, норматив техникийн баримт бичиг/  тохирлын гэрчилгээ авсан.

            Манай компани нь газрын тосны бүтээгдэхүүн импортлох, үйлдвэрлэх, түүнчлэн бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг холбогдох хууль, журмын хүрээнд авсан.

            Импортын болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар стандарт шаардлагыг хангаж буй эсэхийг “Амбер” ХХК-ий итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, дээжийн сан бий болгосон. Борлуулах бүтээгдэхүүндээ баталгаа гаргадаг.